Сүлжээний аюулгүй байдал
Байгууллагын хэмжээнд сүлжээний аюулгүй байдлыг хангахад анхаарах ёстой олон хэсгүүд байдаг. Сүлжээний аль ч хэсэгт халдлага, гэмтэл зэрэг хохирол үүсэж болзошгүй тул сүлжээний аюулгүй байдлын техник хангамж, програм хангамж, сүлжээний зохион байгуулалт гээд талбар тус бүрт тохируулан боловсруулсан системүүдийг ашиглах хэрэгтэй. Сүлжээний аюулгүй байдлийг үндсэн 3 төрөлд ангилж болно.
- Биет халдлага Энэ нь биет халдлагаас сэргийлэх буюу зөвшөөрөлгүй этгээд сүлжээний төхөөрөмж рүү физик хандалт хийхээс урьдчилсан сэргийлэх байдлаар хийгддэг. Сүлжээний төхөөрөмжүүд байрлах техникийн өрөөрүү зөвхөн зөвшөөрөлттэй хүн нэвтрүүлхээр шийдэж өгөх гэх мэтээр хамгаалах боломжтой.
- Техникийн аюулгүй байдал Техникийн аюулгүй байдлын хяналт нь сүлжээнд хадгалагдаж байгаа эсвэл сүлжээгээр дамжин өнгөрөх өгөгдлийг хамгаалж мэдээллийг алдахаас сэргийлж байдаг. Энэ нь биет болон системээр нэвтэрч буй хэрэглэгчийн нэвтрэлт өгөгдлийг баталгаажуулж хандах эрхийг өгснөөр аюулгүй байдлыг хангана.
- Сүлжээний аюулгүй байдлын менежмент – Компьютер дээрх бүх төрлийн харилцаа холбоо нь сүлжээгээр явагддаг. Сүлжээний аюулгүй байдлын менежмент нь сүлжээний гадаад дотоод гэмтэл халдлагаас хамгаалж хэрэглэгчдийн сүлжээг нээлттэй аюулгүй байлгаж байдаг.
Олон улсад доорх чиглэлийн дагуу сүлжээний аюулгүй байдлыг ангилж байна.
- Network Access Control
- Antivirus and Antimalware Software
- Application security.
- Behavioral analytics.
- Data loss prevention.
- Distributed denial of service prevention.
- Email security.
- Firewall Protection
- Mobile device security.
- Network segmentation.
- Security information and event management
- Web security.
- + cloud
- +wireless security